Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Friday, July 12, 2013

Би монголоороо гоёдог

Ш.Гүрбазар

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа
Эх орон минь Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна
Эх орон минь Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно

Monday, February 06, 2012

Цагаан сар, хар нулимс

(Баабарын нийтлэл, эх сурвалж: http://baabar.niitlelch.mn/content/3744.shtml)
“Өдөр цаг бүхэн өлзий буян,
од гариг бүхэн онцгой сайн,
муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй,
мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр”
гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий.

Thursday, March 31, 2011

Messenger-ээр ирсэн бас нэг шилэг

Залуу хvнийг би
Зангуугаа хаясан хєлєг онгоц шиг байхыг хараад vзэн яддаг

Урагшаа тэмvvлэх ёстой залуусыг би
Урсгалаараа хєвєхийг хараад vзэн яддаг

Амьдралаа авч явах ёстой залуусыг би
Арчаагvй байхыг хараад vзэн яддаг

Хийж бvтээх ид насан дээрээ байгаа залуусыг би
Хий дэмий сэлгvvцэхийг хараад vзэн яддаг

Гунхалзсан сайхан залуусыг би
Гудамж метрлэхийг хараад vзэн яддаг

Yгvй ээ залуусаа ингэж болохгvй
Yнэндээ та нар л хийж бvтээнэ єєр хэн ч биш