Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Tuesday, December 26, 2006

2006 онд би юу хийв.

1 сар.
  1. За да бараг л зүгээр суугаад байсан бололтой юу ч санаанд ордоггүй.
2 сар.
  1. Бас л зугээр суусан бололтой.
3 сар
  1. Windows-өөс Linux-д шилжиж эхлэв.
4 сар.
  1. Linux-д хэрэглээгээ бүрэн шилжүүлэхийн тулд нөр их хөдөлмөрлөсөн сар байсан санагдана.
5 сар
  1. SuSE linux-тай нилээд ажилласан сар байв.
6 сар
  1. Router-үүдээ тусгаарлаж, нэгдсэн dns, dhcp-тэй болгов. Үүнийг Лinux-аар шийдэв. Энэ нь нэг их сүртэй мундаг эд биш боловч надад чамлахааргүй өгөөжтэй зүйл болллоо.
  2. Анхны оюутнуудаа төгсгөв. Оюутнууддаа өгсөн албан ёсны үнэлгээ маш сайн, харин миний хувийн зүгээс өгсөн үнэлгээ маш муу байсан хэдий ч маш сэтгэл хангалуун байлаа. Яагаад гэдэгийг бүү мэд...
7 сар
  1. Хяналтын систем бий болгохоор санаа шулуудан, эхлэв. Харамсалтай нь одоог хүртэл бүрэн дуусаагүй, тогтвортой ажиллагаанд шилжээгүй л байна. Үндсэндээ sleeping төлөвт шилжчихжээ.
8 сар
  1. Хувийн шалтгаанаар ажил хийх боломжигүй тэгээд ч сэтгэл зүйн хувьд маш хүнд өдрүүд байв. Үнэндээ зүгээр л гэюүрээд суугаад байсан л даа. Аан тийм блог бичиж эхлэсэн.
9 сар
  1. SysAdminSummit-д суув. Уг нь өөрөө илтгэл тавих байсан ч чадсангүй. Бас л бүтэлгүй оролдлого болов.
10, 11 сар
  1. Ойр зуурын ердийн ажлаа хийсээр байсан байлгүй дээ. Бас ч гэж огт зүгээр суугаад байна гэж юу байхав.
12 сар
  1. Маш муу тохиргоотой hosting server бэлдэв. Надад бас л их сургамжтай зүйл боллоо.
  2. CCNA -ийн бэлгэл курсэд элсэн оров.
  3. Оюутнуудаасаа шалгалт авахын зэрэгцээ өөрөө өөрийгөө үнэлэн цэгэнэхийг оролдов. Үр дүн нь аль аль нь маш муу гэж гарав. Харамсалтай...
Эдгээрээ дүгнэж нэг үзье:
Хамгийн их харамссан (муу болсон) ажил үйлс: SysAdminSummit-д илгэж тавьж чадаагүй явдал.
Хамгийн их хэрэгтэй (зөв болсон) ажил үйлс: Хэрэглээгээ Linux-д бүрэн шилжүүлсэн

Saturday, December 23, 2006

Гамшиг

FC6 суулгасан хардны маань ҮС чад!!!
Бүх data-аа авч чаддаггүй.
Одоо яанаа???
Өнөөдөрч ёстой гамшиг дагуулсан өдөр байна.

Saturday, December 02, 2006

Hi FreeBSD

Desktop-доо анх linux хэрэглэж эхлэсэнээс хойш бараг 9 сар өнгөрчээ. fedora4 хэрлэж эхлээд fedora5, centos4.4, fedora6, fedora5 гэж явсаар өргөрсөн бүтэн сайнд FreeBSD6.1 суулгалаа. Ер нь анхнаасаа л үүнийг сонирхож байсан боловч Xorg-оо тохируулж чадахгүй байсаар өдийг хүрсэн юм. Миний ашиглаж байгаа laptop угаасаа жаахан гаж эд л дээ. Баргийн ҮС тмонитортой нь ажиллахдаа гажиглаад байдаг юм. Бараг сардаа нэг удаа FreeBSD суулгахаар оролддог байсан боловч болдоггүй байлаа. Xorg-оо тохируулаад л ажиллуулахаар баахан таг харанхуй байж байснаа унтраад асна. Log-ийг нь хичнээн үзээд ч болох юм биш. Өнгөрсөн бүтэн сайнд ээлжит оролдлогоо хийлээ. Гэхдээ ном дүрэм зааврын дагуу биш ололдов. Xorg-оо суулгаад ямар нэгэн тохиргоо хийлгүйгээр ажиллуулж үзлээ. зүгээр хэвийн ажиллаж байв. баярласан гэж жигтэйхэн. тэгээд log-оо үзлээ. xorg.conf файл олдоогүй учраас default config-оор тохиргооны файл генерацласан гэсэн мэдээлэл байв. доор нь уг файлынхаа бичлэгийг бичсэн байлаа. тэр бичлэгийг нь хуулж аваад xorg.conf файл болгоод тавьчихав. ингээд л FreeBSD-тэй болов.
Ойрын 2 сардаа лав үүнийгээ ашиглаж таарна. басчгүй их юм сурна гэж найдаж байна.
Hi FreeBSD...

Wednesday, November 29, 2006

Блогоо зөөв

Сүүлийн үед блогоо жаахан идэвхитэй бичих санаатай байсан боловч blogmn.org руу орохрл өөдөөс SQL-ийн алдаа заагаад бүүр ядав. За ингээд л блогоо Blogspot.com руу зөөчихлөө. Одоо жаахан идэвхитэй бичнэ.

Monday, November 27, 2006

Monitoring system 2

юу ч хийлгүй жаахан бодож байгаад л сонголтоо хийчихлээ.
MRTG хэтэрхий их гар ажиллагаатай тул орхив. гэхдээ анх сурч байгаа хүн цаад нарийн ажиллагааг нь сайн мэдий гэвэл энэ хэрэгтэй эд шиг байна.
Nagios хаанаас ч билээ дээ discovery service нь хийгдэх арай болоогүй байгаа юм байна гэж уншаад бас орхив. надаа LAN-гаа discover хийх нь нэг чухал шаардлага болж тавигдаад байгаа юм.
CACTI уг нь маш их таалагдсан. Надаа шаардлагатай байгаа бараг бүх юм байна. гэвч манай зарим нэг асаалттай байгаа төхөөрөмүүдийг down гэж заагаад болдоггүй. магадгүй би дутуу буруу тохируулсан байж ч болох юм. ингээд бас орхив.
OpenNMS тунаж үлдсэн ганц нь. ухаад байхаас...

Thursday, October 19, 2006

Сүлжээний хяналтын систем

ямарч сүлжээний хувьд хяналтын систем маш чухал байдаг гэдгийг урьд нь мэддэг байсан боловч нэг их ойшоодоггүй байлаа. сүлжээн дотор маань юу болж байгаа бол? гэж бараг боддоггүй байсан юмуу даа. сүлжээ тасрах энд тэнд гэмтэл гарах гээд янз бүрийн л юм тохиолддог.
сүүлийн үед сүлжээний найдвартай ажиллагааны талаар нэлээд санаа зовох боллоо. сүлжээг найдвартай ажиллуулна гэдэг ганц нэгхэн зүйлээс хамаарах эд биш юм. маш олон, хэтэрхий олон зүйлээс хамаарна. тэр бүх зүйлийг тооцох маш хэцүү юм байна. үүнээс үүдээд бодохоор одоо манай сүлжээ ямаршуухан байгаа бол? өөрөөр хэлбэл сайн ажиллаж байна уу үгүй юу? үүнийг яаж тогтоох вэ? гээд л түмэн асуулт гарч ирнэ. нэлээд хугацаанд бодсоны эцэст хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол байнгын хяналтын системтэй болох явдал гэж үзлээ. ингээд өнгөрсөн 6 сараас хойш хяналтын системээ бий болгох гэж уханатаж байна.
MRTG, Nagios, CACTI, OpenNMS гэсэн системүүдийг туршиж байна. сонголт хийх арайл болоогүй байна.

Thursday, August 24, 2006

Эмнэлгийн багаж

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж гэдэг нэг бодлын гайхалтай, нөгөө бодлын аймшигтай зүйл аж.
Миний амьдралд тохиолдсон хамгийн хүнд өдөр. 2006-8-17.
Өндөр хөлөн дээр суурьлуулсан жижигхэн монитор оруулж ирээд, монитороос гарсан утсаар хуруунд нь нэг sensor бэхэллээ. Мөн даралтын апаратаа монитортой холбожээ. Монитор цусны даралт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тоон болон граффик байдлаар үзүүлнэ. Цусан дахь хүчилтөрөгийн заалт анх залгахад 90 орчим байв. Цаг ч өнгөрөөгүй байтал буурсаар 70 болов. Хүчилтөрөгчийн апарат залгалаа. Гэвч олигтой дээртсэнгүй. Аажим буурсаар. 60 болов. Эм ч сувьлагч нар яаран гүйлдэж эхлэлээ. Эм тариа авчирч хийлээ. 50 болов. Зүрхэнд иллэг хийж эхлэлээ. ...
Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багассаар, тэсэхгүй нь тэсэхгүй нь гэх шиг анивчсаар. Хажууд нь залбиран зогсож буй надад дэндүү аймшигтай.

Сэхэж буй хүнд энэ апарат сайн мэдээг урьдчилан дуулгах ид шидтэй эд аж.
Гэвч энэ удаад өөр зүйлийг ...

Friday, August 18, 2006

Маш хүнд өдрүүд

Өчигдрөөс хойш маш хүнд өдрүүд эхлэлээ. Цээжин дотор минь асар их харуусал гуниг хуралсан байна. Үүнийгээ гаргая гэвч чадахгүй нь. Ойрын хэд хоногтоо л лав болохгүй. Тэвчих хэрэгтэй.

Дүүгээ маш их санаж байна!!!

Би хэн бэ?

Жирийн л нэг IT сонирхогч.