Tuesday, March 27, 2007
yahoo Buzz!!
gaim ашиглахад yahoo messenger руу Buzz!! хийж болохгүй байдаг байлаа. харин саяхан нэт ухаж байгаад "/buzz" гээд биччихвэл болдогийг мэдлээ. Buzz ч хэрэгтэй эд шүү. Хэн нэгэнд нь хэрэг болж юуны магад.
root пасспортыг сэргээх
Зарим тохиолдолд Linux системийнхээ root пасспортыг марчих тохиолдол гардаг. ийм үед GRUB boot loader-оос single user mode (init 1) ашиглан парпортоо сэргээх боломжтой байдаг.
Үүнийг гүйцэтгэх дараалал нь:
Үүнийг гүйцэтгэх дараалал нь:
- Компьютераа restart хий.
- GRUB boot loader-ийн kernel-үүдийн жагсаалт руу орно
- Login хийж орох kernel-ээ сонгоод "e" товч дарна
- Гарч ирсэн цонхны Kernel гэсэн мөрийг сонгоод "е" товч дар
- Гарч ирсэн мөрийн хамгийн сүүлд "single" үгийг бичээд "enter" товч дар. Ингэхэд өнөх цонх руугаа орно.
- "b" товч дар. Ингэхэд ямар нэгэн хэрэглэгчийн нэр пасспорт асуулгүй root эрхээр login хийж орно
- passwd комманд ашиглан root хэрэглэгчийн пасспортыг шинэчилнэ.
- exit комманд өгөхөд single user mode-оос гарч ердийн горимдоо шилнэ.
Subscribe to:
Posts (Atom)