Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Sunday, April 15, 2007

би линукст хэрхэн шилжсэн бэ?

2002 онд байхаа даа бараг анх линукс гэдэг юмыг сонсож байсан санагдана.
түүнээс хойш хэд нэлээд хэдэн удаа суулгаж үзэж байсан боловч хэрэглэж үзэх санаа чимхийн төдий ч байсангүй. хэд хэдэн хүн намайг линукс ашиглахыг зөвлөж байсан боловч виндовс хэрэглээд болоод л байна ш дээ гэсэн бодолтой явдаг байлаа.
сүүлдээ ажлын шаардлагаар ганц нэг юм туршиж үзэхээс өөр аргагүй боллоо. туршсан зүйлүүдийн маань зарим нь болно зарим нь болохгүй. ингэж тэгсээн нэлээд удлаа. 2006 онд mnbsd.org-оос линуксыг desktop хэрэглээнд хэрэглэж болох юм гэдгийг мэдээд туршиж үзэхээр шийдсэн юм.
Учир нь би өөрөө линуксаа байнга хэрэглэхгүй байгаагийн улмаас миний мэдлэг чадвар сайжрахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн хэрэг. бас зэрэгцээ суулгаж ажиллаад болоод байсан боловч багахан бэрхшээл тулгарахад машинаа унтрааж асаагаад виндовс руугаа орчихоод байдаг байв.
Линукст шилжихийн тулд ашигладаг программуудынхаа багахан жагсаалтыг гаргав. Үүнийгээ 1. нэн чухал шаардлагатай, 2. ер нь хэрэгтэй, 3. байсан ч байгаагүй ч ялгаагүй гэсэн 3 хэсэгт хуваав. ингээд
1дүгээр зэргийн программуудынхаа орлуулах программуудаа мэдэж авлаа. дараа нь 2-р зэргийн программуудынхаа зарим нэгийг нь олж авлаа. за ингээд л виндовсоо устгаад дан линукс суулгав.
эхний хэд хоног суулгасан линукстаа гарч хүрэхгүй шахуу гэюүрч суутал анхны Linux install fest болж тэнд тавигдсан зарим нэг илтгэл надаа маш их урам өгсөнөөр дахин виндовс суулгахааргүйгээр шийдэв. мэдээж эхний 3 сар маш хүнд хэцүү байнга л янз бүрийн проблем тулгарч байсан боловч түүнээс цааш нэлээд хөнгөрсөөр бараг виндовсийг тоглоомноос өөр зүйлд ашиглахаа байж дээ. гэхдээ мэдээж одоо ч гэсэн янз бүрийн бэрхшээл тулгарсаар байгаа боловч энэ нь тийм ч амин чухал бэрхшээлүүд байхаа больсон байна. гагцхүү хувилбар хайх илүү сайжруулах асуудал руу л шилжиж эхлэж байх шив дээ.
бас нэг сонин дүгнэлт нь би виндовсийг ердийн хэрэглээний түвшинд сурах гэж бараг 4 жил зарцуулсан бол линукст 6 сар зарцуулжээ. виндовс сурч байхад өөрийн гэсэн компьютергүй байсан нь ингэж удахад нөлөөлсөн боловч 8 дахин ин хугацаа гэдэг арай л их юм шигээ.
Эцэст нь хэлэхэд тэр үед linux install fest болоогүй бол би линукстай нэг сарч тэсэхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна.