Системийг ашиглах бүрэм журам гэж хуучин байдаг байсан гэсэн...
Одоо бол бараг ихэнх системийг ашиглахад баримтлах дүрэм журам гэж байдаггүй байхаа.
Би урьд нь тэр муу дэмий бичиг цаасаар юугаа хийдэг юм гэж боддог байлаа. харин сүүлийн үед тулгарч буй бэрхшээлүүд, гэмтэл саатлаас харахад ихэвчлэн хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байх юм. Хэрэглэгчдээ хэлээд хэлээд нэмэр алга. ямар нэтийг нь таслачихалтай биш. Таслалаа ч гэсэн хэрэгт орно биз. Тэгэхээр нэг бүрэм маягийн юм гаргаад тэр дүрмийн дагуу хэрэгэгчдээ шаардаад шахаад, хэрэгтэй бол бүрмийнхээ ард нуугдаж байгаад таслачихсан яадгийн.
иймээс аливаа системд ашиглалтын дүрэм журам хэрэгтэй л байдаг юм шиг байна.
Wednesday, October 31, 2007
гайтай switch
саяханаас Линукс роутер маань гацаад болохоо байлаа. CPU нь 100% ашиглагдаад гацаад байх юм. баахан уханатасны эцэст шалтгааныг нь олов. шалтгаан нь нэг subnet-д маань switch-руу залгасан кабелиа өөрөөс нь өөр руу нь залгачихсан байх юм. ямар их уур хүрэвээ. тэрийг нь салгаад л бүх юм хэвийн боллоо. switch-ийг өөрөөс нт өөр руу нь холбоход loop үүссэнээс л болсон бололтой. гэвч яагаад бүүр роутер гацахад хүргэсэнийг нь бодоод бодоод ойлгосонгүй. өөрөөр хэлбэл цаад процесс нь юу болж байсаныг ойлгосонгүй. хэрэв та яагаад ингэсэнийг мэдэх бол сэтгэгдэл бичээрэй.
Saturday, October 27, 2007
g4u
Саяхан Линукс серверийнхээ image-ийг үүсгэж авах хэрэг гарлаа. ийм үйлдэл хийдэг ямар прог байна вэ гэж гоогл ахаас асуусан чинь g4u гэдэг BSD-д суурилсан прог-ийг зөвлөж байхийм. Туршаад үзсэн чинь дажгүй эд байна шүү.
3-хан MB iso файл татаж аваад CD дээр бичээд, тэр CD-ээсээ boot boot хийгээд, эх дискээ хувьлах, image файлыг нь ftp руу хуулж, ftp-ээс image файлаасаа сэргээх зэрэг үйлдлийг хийж болдог юм байна.
Юутай ч гэсэн аваарын үед хэрэглэх дискнийхээ хуулбарыг үүсгээд авчихлаа. Сонирхвол http://www.feyrer.de/g4u/ сайт руу зочлоорой.
3-хан MB iso файл татаж аваад CD дээр бичээд, тэр CD-ээсээ boot boot хийгээд, эх дискээ хувьлах, image файлыг нь ftp руу хуулж, ftp-ээс image файлаасаа сэргээх зэрэг үйлдлийг хийж болдог юм байна.
Юутай ч гэсэн аваарын үед хэрэглэх дискнийхээ хуулбарыг үүсгээд авчихлаа. Сонирхвол http://www.feyrer.de/g4u/ сайт руу зочлоорой.
Subscribe to:
Posts (Atom)