Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Monday, January 05, 2009

2008 онд би

Өнөөдөр ажил дээрээ энэ жилийн төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Нэг санасан чинь өнгөрсөн жил нэг төлөвлөгөө маягийн зүйл хийчиж. Тэрийгээ эргээд харсан чинь нэг иймэрхүү байхын:
  1. Сүлжээгээ Cisco төхөөрөмжүүдээр тоноглоно (хуучин ажилдаа хийж амжаагүй ч шинэ ажилдаа хйисэн.)
  2. CCNA зэргийн шалгалт өгнө (энэ ч лөөлөө болсон.)
  3. МУИС-ийн сүлжээний хэрэглэгчдийн бүртгэлийг төвлөрүүлэх ажлыг эхлүүлнэ (LDAP) (энэ руу бол бүүр ч сөхөж хараагүй)
  4. Fedora-ийн Монгол сайттай болно (энэ ч түмний дэмээр болсон шүү)
  5. ... (энд нэг хувийн юм төлөвлөчиж, тэрнийгээ бол харин хугацаанаас нь өмнө хийчихсэн байна шүү.)
5-аас 3-ийг нь хийсэн гэдэг чинь болжийна гэсэн үгүү??? ...