Залуу хvнийг би
Зангуугаа хаясан хєлєг онгоц шиг байхыг хараад vзэн яддаг
Урагшаа тэмvvлэх ёстой залуусыг би
Урсгалаараа хєвєхийг хараад vзэн яддаг
Амьдралаа авч явах ёстой залуусыг би
Арчаагvй байхыг хараад vзэн яддаг
Хийж бvтээх ид насан дээрээ байгаа залуусыг би
Хий дэмий сэлгvvцэхийг хараад vзэн яддаг
Гунхалзсан сайхан залуусыг би
Гудамж метрлэхийг хараад vзэн яддаг
Yгvй ээ залуусаа ингэж болохгvй
Yнэндээ та нар л хийж бvтээнэ єєр хэн ч биш
Thursday, March 31, 2011
Wednesday, March 09, 2011
ХҮЧИРХЭГ ТӨР ЗӨВ МЕХАНИЗМТАЙ БАЙХ ЁСТОЙ
2011 оны 3 сарын 7
(Монголын эдийн засгийн форумд Баабарын хэлсэн үг)
...
Хувийн эрх ашгаа хойш тавиад нийгмийн, ард түмний, эх орны эрх ашгийг өмнөө тавьдаг сайн хүмүүсийг олж төрд алба хашуулах тухай “онолын” сэтгэлгээ чинь буруу байна. Нэгдүгээрт хувийн болон гэр бүлийн эрх ашиг гэдэг нь маш ойлгомжтой зүйл байдаг бол нийтийн эрх ашиг гэгч нь ойлгомжгүй, тодорхойлолтгүй, мушгигддаг эд байдаг. Хоёрдугаарт хувийн эрх ашгаа бүхний дээр тавих нь угаасаа хүний байгалиас өгөгдсөн мөн чанар. Гуравдугаарт хувийн эрх ашиг бүхний түрүүнд байх ёстой нь Монгол улсын үндсэн хуулиар баталгаажин тунхаглагдсан. Дөрөвдүгээрт хувийн эрх ашгаа үнэхээр хөсөр хаягсад нь сэтгэцийн хувьд эрүүл биш байх нь тун элбэг үзэгдэл. Тавдугаарт хувийн эрх ашгаа хөсөр хаясан хүн сайн гэсэн “онолын” гаргалгаа болон мөрдлөг нь зальхай луйварчдад асар их бололцоо олгодог. Ардчилсан нийгэм хувийн эрх ашгийг хамгаалдаг, харин тэр нь бусдын эрх ашигт харшлах хохироохыг хуулиараа хориглодог. Авилгачин төрийн албан хаагч бол хувийн эрх ашгаа тэргүүнд тавигч биш харин үй олон хүмүүсийг хохироогч луйварчин, дээрэмчин, хулгайч юм. Ийм луйварчдын байх ёстой газар бол шорон. Хувийн эрх ашигаа тэргүүнд тавина гэдэг нь энэхүү үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ нэг ч хүнийг хохироохгүй байхыг хэлнэ. Хүний мөн чанарын “онолын” эсрэг шаардлага тавьж түүгээрээ хэмжүүр хийх нь төрийг дампууруулах нэг үндсэн шалтгаан болж байна.Баабар.
Subscribe to:
Posts (Atom)