Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг аграг
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлогийг жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Хайр сэтгэлд цаг гарга
Ариун хишиг нөхөрлөлийнх тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг буянд цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Sunday, February 25, 2007
grub boot loader-ийг сэргээх
Windows болон Linux системийг зэрэгцүүлэн суулгасаны даар windows систем эвдэрэх зэрэг тохиолдолд дахин суулгах хэрэг гардаг. Ингэж дахин суулгахад windows-ийн boot loader нь master boot record дээр linux boot loader-ийг дарж суусанаас болоод linux руугаа орж чадахгүй болох нь олон тохиолддог. Ихэнх тохиолдолд үүнийг linux-аа дахин суулгах замаар шийддэг. Гэвч үүнийг илүү хялбараар шийдэх боломж байдаг ажээ.
Windows -өө дахин суулгасаны дараа grub boot loader-ийг хэрхэн сэргээхийг доорх аргачилалд үзүүлэв.
Windows -өө дахин суулгасаны дараа grub boot loader-ийг хэрхэн сэргээхийг доорх аргачилалд үзүүлэв.
- Linux-ийн CD-ээсээ системээ эхлүүлээд rescue горимд орно. (Fedora-ийн хувьд 1-р CD-ээ хийгээд linux rescue гэж бичээд enter товч дарна.) Үүний дараа нэлээд хэдэн сонголтууд гарч ирэх ба тэдгээрийг default сонголтоор нь үргэлжүүлнэ.
- bash prompt гарч ирсэний дараа chroot /mnt/sysimage коммандыг өгнө (bash-3.1> гэх маягийн тэмдэглээ харагдана даараа бичнэ гэсэн үг)
- дараа нь grub-install /dev/hda гэсэн коммандыг өгнө. (үүний hda гэлэг нь ATA диск гэсэн үг бөгөөд хэрэв таны хатуу диск SATA бол sda гэж солих хэрэгтэй)
- компьютерээ унтраагаад асаахад таны системийн хуучин хэвэндээ орсон байх болно
Monday, February 05, 2007
Thursday, February 01, 2007
FedoraCore5-ыг 6 руу шилжүүлэх
FC5-аас FC6 руу шилжихэд нэг их төвөггүй ажээ
Хэрэв англи эх зааврыг үзэхийг хүсвэл энд дар.
Мөн иймэрхүү аргаар FC4-ийг ч шинэчлэх боломжтой бололтой.
Good luck!!!
- эхлээд бүх пакежуудаа update хийсэн байх шаардлагатай (# yum update) .
- дараа нь yum-ийнхаа кашийг цэвэрлэнэ (# yum clean all)
- тэгээд FC6-ийн release пакежийг суулгана (# rpm -Uhv http://download.fedora.redhat.com/pub/fedora/linux/core/6/i386/os/Fedora/RPMS/fedora-release-6-4.noarch.rpm)
- дахиад update хийнэ (# yum update)
- эцэст нь Base групээ update хийнэ (# yum groupupdate Base)
Хэрэв англи эх зааврыг үзэхийг хүсвэл энд дар.
Мөн иймэрхүү аргаар FC4-ийг ч шинэчлэх боломжтой бололтой.
Good luck!!!
yum repository
FedoraCore -т yum (Yellow dog Updater, Modifier) гэдэг нэртэй package manager байх. Уг нь үүнийг нь ашиглаад элдвийн программ суулгахад их хялбар байдаг. Нөхөр yum нь repository гэдэг юмнаас хүссэн программуудыг тань татаж аваад суулгаад өгчихдөг( бас dependence-үүдийг нь автоматаар суулгачихдэг). Гэтэд зарим нэг программууд тэр repository-уудад нь байхдаггүй.
Иймээс тэр байхгүй байгаа програмуудыг rpm-ээс юмуу source-оос суулгах хэрэг гарна. за тэгээд dependence энээ тэрээ гээд асуудлууд гарч ирнэ дээ.
Fedora-ийн default repository (core, extras, update)-уудад байдаггүй amule, xmms(mp3 codec дэмждэг), mplayer, xine, unrar гэх мэтийг суулгах гэж бөөн ядаргаа болох. Үүнийг хялбарчлахад арга бас байх. Энэ нь yum-д repository нэмэх юм.
Дээрхи хэдэн пакежийг rpm.livna.org-ийг repository-доо нэмээдл yum-аараа суулгаж болно.
# yum install amule mplayer xmms-mp3
гээд л болоо. Хүсвэл бас өөр бусад repository-ууд байна. Доорхоос та өөртөө аль таалагдсаныг нь бас нэмээд суулгаад байж болно. Гэхдээ бүгдийг нь нэмчихвэл зарим нэг ижил нэртэй пакежууд давхцаад, бие биенээ дарж суугаад жаахан замбараагүй болчихож мэднэ шүү.
http://www.brandonhutchinson.com/Fedora_apt_and_yum_repositories.html
хаягаас үзээрэй.

rpm -ivh http://rpm.livna.org/livna-release-6.rpmОдоо
# yum install amule mplayer xmms-mp3
гээд л болоо. Хүсвэл бас өөр бусад repository-ууд байна. Доорхоос та өөртөө аль таалагдсаныг нь бас нэмээд суулгаад байж болно. Гэхдээ бүгдийг нь нэмчихвэл зарим нэг ижил нэртэй пакежууд давхцаад, бие биенээ дарж суугаад жаахан замбараагүй болчихож мэднэ шүү.
http://freshrpms.net/За бас англиар дэлгэрэнгүй зааврыг уншихыг хүсвэл
http://dag.wieers.com/rpm/
http://atrpms.net/
http://dries.ulyssis.org/rpm/
http://www.brandonhutchinson.com/Fedora_apt_and_yum_repositories.html
хаягаас үзээрэй.
Good luck!!!
Subscribe to:
Posts (Atom)