Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг аграг
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлогийг жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Хайр сэтгэлд цаг гарга
Ариун хишиг нөхөрлөлийнх тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг буянд цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
No comments:
Post a Comment