Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Monday, November 05, 2007

Background process

Сервер рүүгээ console-оор холбон ажиллаж байх үед урт хугацаанд ажиллах программыг ажиллуулж байх үед зэрэг өөр программ ажиллуулж чаддаггүй байлаа (terminal -аар холбогдох үед ч яахав зэрэг хэд хэдэн холболт үүсгээд болчихно).
Энэ асуудлыг шийдэх аргыг энэ хагас бүтнээр юм уншиж байгаад олов. энэ бол background process. Урт хугацаанд ажиллуулах программаа background process гэж зааж өгөөд л наана нь өөр зүйл давхар хийж байж болно. Хэдийгээр background ажиллаж байгаа боловч дэлгэцэнд(stdout) шаардлагатай мэдээллүүдээ харуулсаар байдаг. Жишээлбэл үүнийг update хийхдээ CentOS, Fedora дээр ингэж ашиглаж болох юм байна.
# yum update -y &
& нь background process гэдгийг заана.
Иймэрхүү байдлаар ямар коммандыг өгч ажиллуулахдаа ард нь & тэмдэг тавиад background process болгочихож болох юм байна.

Thursday, November 01, 2007

SparcCenter2000

Манай ажил дээр Sun-гийн SparcCenter2000 маркийн 1994 оны сервер байдаг байлаа. манайд солонгосоос бэлэглэсэн эд л дээ. ирснээс нь хойш ганц 2 удаа асааж байснаас биш ашиглаж байсангүй. нэгэн одоо хүчин чадал нь багийн desktop-ийг ч гүйцэхээ байсан болохоор засалз үзлээ. сонорхолтой нь бараг rack дотор угсарчихсан компьютер байдаг байна шүү. ингээд тэр серверийг үзүүлэн болгож ашиглахаас гадна арьсийг нь rack болгон ашиглахаар боллоо. томоохон компьютерийг rack дотор угсарах нь ч муугүй санаа байна шүү.