Сервер рүүгээ console-оор холбон ажиллаж байх үед урт хугацаанд ажиллах программыг ажиллуулж байх үед зэрэг өөр программ ажиллуулж чаддаггүй байлаа (terminal -аар холбогдох үед ч яахав зэрэг хэд хэдэн холболт үүсгээд болчихно).
Энэ асуудлыг шийдэх аргыг энэ хагас бүтнээр юм уншиж байгаад олов. энэ бол background process. Урт хугацаанд ажиллуулах программаа background process гэж зааж өгөөд л наана нь өөр зүйл давхар хийж байж болно. Хэдийгээр background ажиллаж байгаа боловч дэлгэцэнд(stdout) шаардлагатай мэдээллүүдээ харуулсаар байдаг. Жишээлбэл үүнийг update хийхдээ CentOS, Fedora дээр ингэж ашиглаж болох юм байна.
# yum update -y &
& нь background process гэдгийг заана.
Иймэрхүү байдлаар ямар коммандыг өгч ажиллуулахдаа ард нь & тэмдэг тавиад background process болгочихож болох юм байна.
No comments:
Post a Comment