Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Wednesday, January 23, 2008

T үсэг

Манай ажил Cisco2811 роутертэй боллоо. Үүндээрээ нэг WAN интерфэйс нэмж суулгасан чинь ажилладаггүй. sh diag коммандаар харахаар уг модулийг танихгүй байгаа бололтой. Иймээс үйлдлийн системийг шинэчилэхээр болов. Анх 12.4(3h) хувилбарын IOS-тэй ирсэнийг 12.4(18) болгож шинэчилээд ч нэмэр болсонгүй. Нэлээд юм үзэж харсаны эцэст IOS-ийн хувилбарын дугаарын ард байх Т үсэг нь шинэ техник хангамжийн дэмжлэгийг агуулсан байдагийг олж мэдлээ. Ингээд 12.4(15)T хуилбарыг суулгаад уг модулиа хэвийн таниж ажлладаг боллоо.
IOS-ийн хувилбаруудын талаахи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Wednesday, January 02, 2008

Төлөвлөгөө

Сүүлийн 2 жилд хийсэн ажлаа дүгнэх гэж оролдож үзэв. Одоо харин хийх ажлаа төлөвлөх гээд үзвэл яадаг бол? Жилийн эцэст "амжаагүй эээээээ" гээд хоосон сууж байдаг юм болов уу? За юутай ч гэсэн ганц 2 юм төлөвлөөд үзий. Төлөвлөгөөгөө жилийн эцэст дүгнэлттэйгээ хамт ил гаргаж тавина аа. :D

2007 он миний хувьд

Заа байз өнгөрсөн жил би гэдэг хүн юу хийж гийгүүлж вэ гэдгээ бодоод нэг үзий.
...
Нэг их хийж бүтээгээд гийгүүлчихсэн юм алга шиг байна. Өдөр тутмийн аар саар юм оролдсоор өнгөрөөсөн бололтой. OBP-д очдог болсон, зун сайхан амарсан, гэх мэтээс өөр юм алга доо. Энэ жил арай дээр байхыг хичээнэ ээ. :D