Манай ажил Cisco2811 роутертэй боллоо. Үүндээрээ нэг WAN интерфэйс нэмж суулгасан чинь ажилладаггүй. sh diag коммандаар харахаар уг модулийг танихгүй байгаа бололтой. Иймээс үйлдлийн системийг шинэчилэхээр болов. Анх 12.4(3h) хувилбарын IOS-тэй ирсэнийг 12.4(18) болгож шинэчилээд ч нэмэр болсонгүй. Нэлээд юм үзэж харсаны эцэст IOS-ийн хувилбарын дугаарын ард байх Т үсэг нь шинэ техник хангамжийн дэмжлэгийг агуулсан байдагийг олж мэдлээ. Ингээд 12.4(15)T хуилбарыг суулгаад уг модулиа хэвийн таниж ажлладаг боллоо.
IOS-ийн хувилбаруудын талаахи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
No comments:
Post a Comment