6 насандаа-Миний аав бүхнийг мэддэг,
10 насандаа-Миний аав их юм мэддэг,
15 насандаа-Би аавын дайтай мэддэг,
20 насандаа-Аав нэг их юм мэддэггүй нь ойлгомжтой,
30 насандаа-Нэг удаа аавын саналыг сонсоход буруутахгүй,
40 насандаа-Ямартай ч аав зарим зүйлийг мэддэг,
50 насандаа-Миний аав бүхнийг сайн мэддэг,
60 насандаа-Ай даа аав минь амьд сэрүүн байсан ч болоосой. Ааваасаа л асуух юмсан
(Үнэн ч байж мэдэхийм)
Monday, December 21, 2009
Tuesday, December 08, 2009
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо

Thursday, October 08, 2009
Tuesday, July 28, 2009
Messenger-ээр ирсэн гунигтай шүлэг
Би үхэж...
Hамайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна.

Friday, July 10, 2009
Наадам
Friday, June 05, 2009
Tuesday, May 26, 2009
Sunday, March 01, 2009
Амар мэнд үү?
Monday, January 05, 2009
2008 онд би
Өнөөдөр ажил дээрээ энэ жилийн төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Нэг санасан чинь өнгөрсөн жил нэг төлөвлөгөө маягийн зүйл хийчиж. Тэрийгээ эргээд харсан чинь нэг иймэрхүү байхын:
- Сүлжээгээ Cisco төхөөрөмжүүдээр тоноглоно (хуучин ажилдаа хийж амжаагүй ч шинэ ажилдаа хйисэн.)
- CCNA зэргийн шалгалт өгнө (энэ ч лөөлөө болсон.)
- МУИС-ийн сүлжээний хэрэглэгчдийн бүртгэлийг төвлөрүүлэх ажлыг эхлүүлнэ (LDAP) (энэ руу бол бүүр ч сөхөж хараагүй)
- Fedora-ийн Монгол сайттай болно (энэ ч түмний дэмээр болсон шүү)
- ... (энд нэг хувийн юм төлөвлөчиж, тэрнийгээ бол харин хугацаанаас нь өмнө хийчихсэн байна шүү.)
Subscribe to:
Posts (Atom)