Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Tuesday, July 28, 2009

Messenger-ээр ирсэн гунигтай шүлэг

Би үхэж...
Hамайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна.

No comments: