Аавдаа хэлэх үг
Харуусал дагуулж зовлон тээх орчлонгоос
Хамгаалж чадах ганцхан түшиг минь та байтлаа
Хундагахан дарсанд хувь заяагаа даатгуулан
Хөөрхий ээжийн минь нулимсыг барж суухад
Амь болсон сэтгэл минь дотуураа хичнээн нурсанч
Алга дарамхан зүрхэнд минь Та, бурхан болж төрдөг шүү.
Алдаа онооныхоо дэнсийг эргээд нэг харахгүй бол
Араас чинь бэдрэх хүү чинь бүдэрчихвий дээ, Ааваа
Жижигхэн байхад эрхлүүлдэг хүүхэд насны жаргалыг
Жирийн өдрүүдтэй нь хамт эргүүлэн авчрахгүй юм бол
Жаахан хүү чинь нэг л өдөр бүдрэхэд
Жүнзтэй дарсны амсар ойрхон байна аа, Аав минь.
Цонхны цаанаас зүрхээн урсган хүлээдэг
Цомбон сэтгэлдээ нулимсаараан зүсэн зогсдог
Марал нүдэн хүү чинь мөргөн мөргөн гуйж байна.
Маргааш орой эрүүл ирээрэй, Ааваа
Буйдхан буйдхан гэхэд энэ хорвоод
Буцааж болдоггүй үнэн тавилан шүү.
Буруутай буруутай гэхэд ааваасаа би
Бултаж болдоггүй ганцхан үр чинь шүү, Аав минь
Үдэш бүрийн одонд хүслээ шивнэхдээ
Өөрөө л дотроо хүү нь Таньдаа сүсэглэдэг ээ.
Өмөг түшиг болох ганцхан, ганцхан Аав минь та
Өөжин жаахан хүүдээ жаргал авчраарай, жаргал авчраарай.
Уудамхан, уудамхан гэхэд энэ орчлонд
Уйдаж болохгүй гэгээн тавилан шүү.
Уугаад л дууллаа гэхэд Аавдаа би
Уйлж болдоггүй ганцхан хүү чинь шүү, Аав минь
Үдэш бүрийн одонд хүслээ шивнэхдээ
Өөрөө л дотроо хүү нь Таньдаа сүсэглэдэг ээ.
Өмөг түшиг болох ганцхан, ганцхан Аав минь та
Өөжин жаахан хүүдээ жаргал авчраарай, жаргал авчраарай.
Эгэлхэн эгэлхэн гэхэд энэ хорвоод
Эндүү явахын сайхан тавилан шүү.
Дэндүү дэндүүхэн гэхэд ааваасаа би
Эндүүрч зүслэгдэхээр ганцхан үр чинь шүү, Ааваа
Үдэш бүрийн одонд хүслээ шивнэхдээ
Өөрөө л дотроо хүү нь Таньдаа сүсэглэдэг ээ.
Өмөг түшиг болох ганцхан, ганцхан Аав минь та
Өөжин жаахан хүүдээ жаргал авчраарай, жаргал авчраарай.
1 comment:
phentermine for sale phentermine online - phentermine illegal buy online
Post a Comment