Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Sunday, February 25, 2007

grub boot loader-ийг сэргээх

Windows болон Linux системийг зэрэгцүүлэн суулгасаны даар windows систем эвдэрэх зэрэг тохиолдолд дахин суулгах хэрэг гардаг. Ингэж дахин суулгахад windows-ийн boot loader нь master boot record дээр linux boot loader-ийг дарж суусанаас болоод linux руугаа орж чадахгүй болох нь олон тохиолддог. Ихэнх тохиолдолд үүнийг linux-аа дахин суулгах замаар шийддэг. Гэвч үүнийг илүү хялбараар шийдэх боломж байдаг ажээ.
Windows -өө дахин суулгасаны дараа grub boot loader-ийг хэрхэн сэргээхийг доорх аргачилалд үзүүлэв.
  1. Linux-ийн CD-ээсээ системээ эхлүүлээд rescue горимд орно. (Fedora-ийн хувьд 1-р CD-ээ хийгээд linux rescue гэж бичээд enter товч дарна.) Үүний дараа нэлээд хэдэн сонголтууд гарч ирэх ба тэдгээрийг default сонголтоор нь үргэлжүүлнэ.
  2. bash prompt гарч ирсэний дараа chroot /mnt/sysimage коммандыг өгнө (bash-3.1> гэх маягийн тэмдэглээ харагдана даараа бичнэ гэсэн үг)
  3. дараа нь grub-install /dev/hda гэсэн коммандыг өгнө. (үүний hda гэлэг нь ATA диск гэсэн үг бөгөөд хэрэв таны хатуу диск SATA бол sda гэж солих хэрэгтэй)
  4. компьютерээ унтраагаад асаахад таны системийн хуучин хэвэндээ орсон байх болно
танд амжилт хүсье!

2 comments:

Anonymous said...

[url=http://levitranowdirect.com/#bcllg]levitra online[/url] - levitra online , http://levitranowdirect.com/#qhwqg cheap generic levitra

Anonymous said...

[url=http://trueviagrahere.com/#msjmc]buy viagra 150 mg[/url] - buy cheap viagra , http://trueviagrahere.com/#sxqvy buy viagra